Ачааллаж байна
Eplug Partner API нь түнш байгууллага, паркийн систем, аппликейшнуудад зориулсан RESTful интерфэйс юм.
Eplug Partner API-г ашиглан байгууллагууд өөрсдийн системээс цэнэглэх станцуудын бодит цагийн төлөвийг авах, бууны бэлэн байдлыг шалгах, алсаас цэнэглэлт эхлүүлэх болон зогсоох, зарцуулсан кВтц болон төлбөрийн мэдээллийг синхрончлох боломжтой.
Систем нь орчин үеийн REST архитектуртай бөгөөд JSON өгөгдлийн формат, OAuth2 Bearer token баталгаажуулалт, Refresh token rotation зарчмыг ашигладаг.
Мерчант бүрт Eplug админаас эрх, IP whitelist болон зөвшөөрөгдсөн станцын хамрах хүрээг нарийвчлан тохируулж өгдөг.
| Үзүүлэлт | Утга | Тайлбар |
|---|---|---|
| Үндсэн URL | https://eplug.mn/api/partner | Production орчны үндсэн хаяг |
| Хөгжүүлэлтийн URL | http://localhost:3000/api/partner | Локал тест хийх хаяг |
| Өгөгдлийн формат | JSON (application/json) | UTF-8 тэмдэгтийн кодчилол |
| Нэвтрэлтийн төрөл | Bearer Token | Authorization: Bearer <accessToken> |
| Access Token хугацаа | 2 цаг (7,200 сек) | Хугацаа дуусахад автоматаар шинэчилнэ |
| Refresh Token хугацаа | 30 хоног | Rotation горимоор солигдоно |