Өөрийн байгууллагын авто парк, мобайл аппликейшн болон киоск системийг Eplug цэнэглэгчтэй шууд холбож, станцын бэлэн байдлыг шалгах, цэнэглэлтийг удирдах боломжтой.
Цэнэглэлтийн үйл ажиллагааг өөрийн системтэй найдвартай уялдуулах боломжууд.
Цэнэглэх станцын онлайн төлөв, бууны бэлэн байдал (сул, цэнэглэж буй), холбогчийн төрөл болон гаралтын чадлыг (кВт) бодит цагт харах.
Өөрийн систем эсвэл киоскоос цэнэглэлт эхлүүлэх, зогсоох тушаал өгөх, нийт зарцуулсан цахилгааны хэмжээ (кВтц)-г шууд тооцоолох.
Bearer токен, автоматаар эргэлдэх Refresh токен, IP хаягийн хамгаалалт болон мерчант бүрийн хандах станцын эрхийн тохиргоо.
Бүх эндпойнтын бүтэц, параметрүүд, хүсэлт хариултын загвар, алдааны кодууд болон cURL, Node.js, Python жишээ кодуудыг харах.
Eplug сүлжээнд станцаа холбох эсвэл мерчантын хандалтын эрх (нэвтрэх нэр, нууц үг) авах бол манай багтай холбогдоно уу.